"Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн төслийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын техникийн хороодын гишүүдийн дундах хэлэлцүүлгийг 3 хэсэг болгон явуулж байгаа билээ.
Монгол Улсын 64 стандартчиллын техникийн хорооны гишүүдийг хамруулсан цуврал хэлэлцүүлэг 2 хуваагдаж зохион байгуулагджээ.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт уул уурхай, ашигт малтмал, газрын тос, төмөрлөг, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны гишүүд болон хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэлийн стандартчиллын техникийн хороодын гишүүд хоёр хуваагдан оролцов.
Хэлэлцүүлэгт гишүүд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хэлсэн, ажил хэрэгч уулзалт болж өндөрлөжээ.