Эрэгтэй бүх оддын тоглолтод "Team International" баг 106:103-аар хожсон бөгөөд “Налайх Бизон” багийн Жорж Уильямс MVP шагналын эзэн болов.
Эмэгтэй бүх оддын тоглолтод “Team Khulan” 97:96-гаар ялалт байгуулж, MVP тоглогчоор “Отгонтэнгэрийн Шилүүснүүд” багийн Б.Болор-Эрдэнэ тодров.
Тохолтын тэмцээний ялагч IHC Apes багийн тоглогч Дюррелл Саммерс
Ур чадварын тэмцээний ялагч О.Энхбаатар, О.Хулан, Жорж Уильямс
Эрэгтэй 3 онооны шидэлтийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн Ц.Азбаяр. Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг шидэгч боллоо. ОУХМ Ц.Азбаяр 2009, 2010, 2012, 2023 оны 4 удаагийн дээд лигийн бүх ододын тоглолтын 3 онооны шидэлтийн аваргаар тодорлоо.
Эмэгтэй 3 онооны шидэлтийн аварга “Erdenet Miners” багийн тоглогч Э.Чимэддолгор
Холимог оддын тоглолтод Улаан баг 51:48-аар ялалт байгуулж, хожлын оноог авчирсан МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тоглолтын MVP-гээр тус тус тодорлоо.
Дээд лигийн жинхэнэ өрсөлдөөн 3 дугаар сард эхэлж, аварга багаа тодруулах юм.
Ташрамд дуулгахад, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 2 дугаар сарын 24-нөөс “UG” аренад явагдана.