Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн Азийн Залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэй 55кг-ын жинд өрсөлдсөн С.Мөнх-Оргил эхний тойрогт БНХАУ-ын тамирчин СИ ЛИ ХУ-тай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
Харин эмэгтэй 48кг-ын жинд хүч үзэж байгаа залуу тамирчин Н.Ундрахбаяр эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Сюү Хонг Ли-тэй барилдаж, мөн нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.