"IESF World Esports Championships" буюу цахим спортын 15 дахь удаагийн ДАШТ-д "DOTA2" төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "IHC E-Sports" баг аваргаар шалгарлаа. Тэд тив бүрээс шалгарсан шилдэг 15 улсын шигшээ багтай өрсөлдөн түрүүлснээр 50 мянган долларын эзэд болжээ.
Өмнөх өдрүүдэр Монголын "Mobile Legends"-ийн баг тавдугаар байр эзэлсэн бол "CS:GO"-ийн шигшээ баг 13-16 дугаар байр эзлээд байсан юм.
Эх сурвалж: TUG.mn Б.Адьяатөр