Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотноо 4 хоногийн дараа эхлэхэд бэлэн болоод байна.
"Парис-2024" олимпын эрх олгох тус тэмцээний хамгийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 16-ны өдөр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ M.Лхагвагэрэл баг тамирчдынхаа өрсөлдөөний салхийг хагалан зодоглох юм. Энэ удаагийн ДАШТ-ээс эрэгтэй, эмэгтэй жин тус бүрээс 5 тамирчин "Парис-2024" олимпын эрх өвөртлөх боломж байгаа юм байна.
Та бүхэн Монголынхоо баг тамирчдыг уухайлан дэмжиж Premier sports network сувагтай өдөр бүр хамт байгаарай хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос уриаллаа.