Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг "БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ" болгон зарласан.
Улмаар 2023 оны есдүгээр сарын 15-аас автотээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA системд байршихаар болж байна. Ингэснээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.
Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм.