Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11.00 цагт Төрийн ордонд: Охидын эрхийг хамгаалах өдрөөр ЕБС-ийн ахлах ангийн 1000 охидыг оролцуулсан “Өсвөр үеийн охидын зүрх сэтгэлийн боловсрол, үе тэнгийн гадуурхалт” чуулган болно. Утас: 9988-5696.
11.00 цагт “IC Park”-т: Монголын урлаг, соёлын одод мод тарих "Модлог экспо-2023" арга хэмжээ болно.
11.30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: АН-ын удирдлага Л.Гантөмөр, С.Баярцогт нарын талаар БЗД-ын АН-ын тэргүүлэгчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачид, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийнэ.
11.30 цагт: БНСУ-д монгол хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн талаар Солонгос улсад амьдарч буй ээжүүд "Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-ийн гадаа хэвлэлийн бага хурал хийнэ.
“Шангри-Ла” зочид бууудалд: “Mining week-2023” чуулга уулзалт 3 дахь өдрөө үргэлжилнэ.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо-ноос энэ сарын 23-24-нд зохион байгуулах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэд, ХМХ-ийн төлөөллийн хүсэлтийг 10 дугаар сарын 9-11-нд 09.00-17.30 цагт хүртэл хүлээн авч байна.