Монгол Улсын хэмжээнд хүнсний ногооны хураалтын ажил 2023 оны 10 дугаар сарын 10-ний байдлаар та бүхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцуулж байна.
Улсын хэмжээнд 102.6 мянган га-гаас 156.0 мянган тонн үр тариа, үүнээс
93.5 мянган га-гаас 141.5 мянган тонн улаанбуудай,
13.9 мянган га-гаас 133.3 мянган тонн төмс,
9.5 мянган га-гаас 141.5 мянган тонн хүнсний ногоо,
31.3 мянган га-гаас 77.6 мянган тонн тэжээлийн ургамал,
32.9 мянган га-гаас 14.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээлэл ирээд байгаа аж.
Төмсний хураалт 76.4 хувьтай байгаа бол хүнсний ногооны хураалт 70.0 хувьтай үргэлжилж байгаа юм байна.