ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шин тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав.
2010 оны 3 сард Бээжин хотноо болсон хоёр орны ГХЯ-дын архив хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтаас 2 архивын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд хоёр улсын ГХЯ-дын архивд хадгалагдаж буй 1990-2010 оны харилцааны баримт бичгийн эмхэтгэл, 2019 онд буюу Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор “Элчин товчоон” номыг хамтран гаргаад байна.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шин нарын энэ удаагийн уулзалтаар ирэх онд тохиох Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хамтран хийх ажлын талаар санал солилцов.
БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шин тэргүүтэй төлөөлөгчид Гадаад харилцааны төв архивд зочилж “цахим архив”-ын үйл ажиллагаатай танилцан, дипломат албаны музейг үзэж сонирхлоо.