Тухайн үед улс ардын аж ахуйн бүх салбарууд ба энгийн худалдаачдын хэрэглэж байсан жин хэмжүүрүүд нь маш эмх журамгүй бөгөөд нэгэн журмын баталгаа, хяналт шалгалтгүй учир худалдааны байгууллага ба энгийн худалдаачид жин хэмжүүрээр ард түмнийг мөлжин хохируулах хийгээд жин хэмжүүрээр идэж, шамшигдуулах зэрэг үл зохилдох явдлууд үлэмж байгааг арилгахын тулд хэмжүүрүүдийг нэгэн журамтай болгох зорилгоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 1944 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолд “Сайд нарын Зөвлөлийн 46 дугаар хурлаар хянан хэлэлцэж боловсруулан оруулж ирсэн тус улсын дотор дагаж хэрэглэн, явуулах, жин хэмжүүрийн тухай хууль нь зүйтэй болсон тул ёсоор баталж нийтэд дагаж шийтгүүлсүгэй.” гэжээ.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /
Эх сурвалж: СХЗГ