Хэмжил зүйн Зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын батлагдсан хөтөлбөрт тусгагдсан хэмжих хэрэгслийн загварыг туршсан ажлын хэсгийн гурван дүгнэлт, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхыг үнэлсэн ажлын хэсгийн ЗУРГААН дүгнэлт зэрэг нийт 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд:
- усны тоолуурын 1,
- цахилгааны тарифт электрон 1 ба 3 фазын тоолуур 2,
- амьсгал дах спиртийн агууламж тогтоох хэмжүүр 1 загварыг тус тус шинээр бүртгэж, загварын баталгааны гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгов.
Мөн хэмжил зүйн үйл ажиллагааг эрхлэхээр масс, цахилгаан, эзлэхүүн, зарцуулалтын хэмжлийн төрлөөр чадавхаа үнэлүүлсэн зургаан аж ахуйн нэгж байгууллагыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд таван жилийн хугацаатай тус тус бүртгэхээр боллоо.