Монгол Улсын стандартад "Хоолны үйлчилгээ эхлэхийн өмнө хооллох танхим болон анги танхим, бүлгийн өрөөг цэвэрлэсэн, хүүхдийн гарыг угаалгаж, халдваргүйжүүлэн хооллох нөхцөл, үйлчилгээний бэлтгэлийг бүрэн хангасан байна" хэмээн заасан байдаг.
"MNS 7005:2023 Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" стандартын дэлгэрэнгүй холбоос: https://estandard.gov.mn/standard/v/2606
Ирээдүйд танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд чинь учирч болох аймшигтай хор хөнөөлөөс хамгаалах цор ганц зам бол Стандарт! Яг одоо, өнөөдрөөс эхлээд Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг нь болсон.
Эх сурвалж: СХЗГ