Өнөөдөр буюу 2 дугаар сарын 17-ны өдөр болох үйл явдлын талаар зарим мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
09.30 цагт Блю Скай зочид буудалд: Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр дээд хэмжээний уулзалт”-ыг угтан "Green generation-Ногоон үе" хүүхдийн чуулган болно. Утас: 95953866 /Диамонд танхимд/
10.30 цагт ЗТХЯ-нд: Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 88057167
11.00 цагт Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт: ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. /Хуучнаар БОАЖЯ-ны байр/
11:00 цагт Үндэсний статистикийн хороонд: Монгол Улсын 2023 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна. /401 тоот өрөө/
11:30 цагт МҮЭХ-ны байранд: МҮЭ-ийн холбооны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99149240, 95115380.
12.00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос Шинийн нэгний өглөө болох жагсаал цуглааны талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Иргэн О.Шинэбаяраас Хүүхдийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан хүүхдийн эсрэг ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа тухай мэдээлэл хийнэ.