Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 07-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00-17.30 цагт ГХЯ-нд: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний V форум болно.
09.00-13.00 цагт МҮХАҮТ-д: Үндэсний чанарын чуулган “Стандарт ба хөгжил” сэдвийн хүрээнд болно.
11.00 цагт “Туушин” зочид буудалд: УИХ, Жендэрийн Үндэсний хорооноос Улс төрийн намын хуульд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг оруулж буй талаар улс төрийн намуудад танилцуулна.
12.00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Үүрэн телефоны компанитай холбоотой иргэний эрх зөрчигдсөн гомдлын талаар мэдээлнэ.
12.30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр алдагдах байдал үүсч байгаа талаар орон нутгийн ТББ-ынхан мэдээлэл хийнэ.
Өнөөдөр “Бльюмон” төвд: уран бүтээлч М.Алмаазын “Сэрсэн тал” үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 10 хүртэл гарна.