Оман улсын Мускат хотноо 11 дүгээр сарын 1-11-нд зохиогдсон сонирхогчдын ДАШТ-д Монголын тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 ангиллаар амжилттай өрсөлдөж 4 дэлхийн аваргатай боллоо.
Тус тэмцээний 1700 хүртэлх эмэгтэй ангилалд: Бат-Амгалангийн АНУЖИН /Монгени/ алтан медаль, Цогдэлгэрийн АНУДАРЬ /Сүхбаатар аймаг/ мөнгөн медаль, Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА /Ласкер клуб/ хүрэл медаль тус тус хүртжээ.
Харин 1700 хүртэлх эрэгтэй ангилалд: Ганбатын ДАНЗАНЖУНАЙ /Монгени/ алтан медаль
2000 хүртэлх эрэгтэй ангилалд: Даштогтохын АМАРСАЙХАН /Монгени/ алтан медаль
2000 хүртэлх эмэгтэй ангилалд: Норовсамбуугийн БАДАМХАНД алтан медаль
2300 хүртэлх эрэгтэй ангилалд: Наранболдын СОДБИЛЭГТ шагналт 5 дугаар байр /Монполимент групп/
Бид анх удаагаа 1700 хүртэлх ангилалд эхний 3 байрыг НЭГЭН ЗЭРЭГ эзлэхийн зэрэгцээ манай 4 шатарчин сонирхогчдын ДЭЛХИЙН АВАРГА болж, бахдам амжилт гаргалаа.
Г.Данзанжунай, Д.Амарсайхан, Б.Анужин нар нь Р.Амгаланбаатар багшийн шавь нар юм. Медаль хүртсэн, шагналт байр эзэлсэн шатарчид болон онцгой амжилт үзүүлсэн Р.Амгаланбаатар багшид МШХ-ноос баяр хүргэж байна.