Олон улсын хоккейн холбооны 2022 оны Намрын “IIHF Semi-Annual Congress” чуулганд 82 орон оролцсон юм. Уг хурлаар Монголын хоккейн холбооны удирдлагууд шайбтай хоккейн ДАШТ-ий IV дүгээр дивизоны тэмцээнийг зохион байгуулахаар болсон.
Монгол улс түүхэндээ анх удаа эх орондоо энэ том тэмцээнийг хүлээн авсан байна.Тэмцээнд Монгол, Кувейт, Филиппин, Индонез улсын баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Степпе Арена мөсөн ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулах юм.