Олон улсын Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн захиалагч болон тендерт оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудад Өрсөлдөөний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигын эсрэг хуулийн нийтлэг гарч буй зөрчил болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуй эрхлэгчдийг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа.
Сургалтад тендерт оролцогч аж ахуйн нэгж, байгууллагууд болон захиалагч тал болох “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮК, “УБТЗ” ХНН, “ЦДҮС” ТӨХК , МИАТ ТӨХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөллүүд гэх мэт 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.