БНСУ-ын Технологи, стандартын агентлаг (KATS)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд тус улсад ажил хэргийн уулзалт хийлээ. Тодруулбал;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, баталгаажуулалтын чиглэлээр чадамжийг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх
- Тохирлын үнэлгээний бодлогын чиглэлээр туршлага солилцох
- “Худалдаан дахь техникийн саад тотгорын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, мэдээлэл лавлагааны төвийн техникийн чадавхийг бэхжүүлэх
- Салбарын хүний нөөцийг чадавхыг бэхжүүлэх талаар 2 байгууллагын хооронд мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх богино болон урт хугацааны сургалтыг бий болгох
- Мэдээлэл технологийн чиглэлээр энэ төрлийн технологийн болон программ чиглэлийн үйл ажиллагааг харилцан дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай байгаагаа энэ үеэр онцоллоо.
Тус уулзалтанд KATS-ийн дарга Чонгвүүк Чин, тус газрын Олон улсын стандартчиллын хамтын ажиллагааны хэлтсийн захирал Жон Сап Пак, хэлтсийн дэд дарга Чан Жун Ан, харилцааны мэргэжилтэн Жун Гью Пак нар болон Монгол Улсаас Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.