Волейболын C зэрэглэлийн тэмцээний 2 дугаар шатны тоглолтууд өчигдөр /2023.02.17/ МЖ Спорт төвд явагдлаа.
Хоёрдугаар шатны эхний тоглолт RKH, МУБИС НОЁН багуудын дунд өрнөж, аргагүй тунаж үлдсэн багуудын тоглолт гэлтэй тун сонирхолтой, өрсөлдөөнтэй гурван үеийн тоглолтын эцэст НОЁН баг энэ шатны эхний хожлоо авлаа.
Улмаар 2 дугаар шатны F хэсгийн дараагийн тоглолт ДАРХАН ДЦС, ЭРЧИМ багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор ЭРЧИМ баг энэ шатны эхний хожлоо авлаа.
Үргэлжлээд 2 дугаар шатны G хэсгийн тоглолт МИНЖИТ БУЛГАН, ӨМНӨГОВЬ ШАНХ ТРАНС багуудын хооронд болж, гал гарсан гурван үеийн тоглолтын эцэст ШАНХ ТРАНС баг энэ шатны эхний хожлоо авлаа.
Хоёрдугаар шатны G хэсгийн тоглолт ТЭНҮҮН ОГОО болон БАЯНХОНГОР КОРУНД ГЕО багуудын дунд өрнөж, тун сонирхолтой өгөө аваатай гурван үеийн эцэст БАЯНХОНГОР баг энэ шатны эхний хожлоо авлаа.
Хоёрдугаар шатны F хэсгийн тоглолт ДАРХАН ДЦС, УБТЗ ЗАМЧИН багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор ЗАМЧИН баг энэ шатны эхний хожлоо авлаа.
Хоёрдугаар шатны F хэсгийн тоглолт ЭРЧИМ, МУБИС НОЁН багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор НОЁН баг энэ шатны хоёр дох хожлоо авч, хэсгээ тэргүүлж эхлэв.
Хоёрдугаар шатны G хэсгийн тоглолт ТЭНҮҮН-ОГОО, ЗАЛУУ МОНГОЛ багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор ТЭНҮҮН-ОГОО баг энэ шатны эхний хожлоо авлаа.
Хоёрдугаар шатны G хэсгийн тоглолт БАЯНХОНГОР КОРУНД ГЕО, ӨМНӨГОВЬ ШАНХ ТРАНС багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор ШАНХ ТРАНС ээлжит хожлоо авсанаар хэсгийг тэргүүлж эхэллээ.
Хоёрдугаар шатны F хэсгийн тоглолт УБТЗ ЗАМЧИН, ЭРЧИМ ДЦС-4 багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор ЭРЧИМ баг ээлжит хожлоо авсанаар хэсгийг тэргүүлж эхлэв.
Хоёрдугаар шатны F хэсгийн тоглолт RKH, ДАРХАН ДЦС багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор RKH баг хожлоо.
Хоёрдугаар шатны G хэсгийн тоглолт ЗАЛУУ МОНГОЛ, БАЯНХОНГОР КОРУНД ГЕО багуудын хооронд тун сонирхолтой өрнөж, гурван үеийн тоглолтоор ЗАЛУУ МОНГОЛ баг хожлоо.
Өнөөдрийн сүүлийн тоглолт хоёрдугаар шатны G хэсэгт МИНЖИТ БУЛГАН, ТЭНҮҮН-ОГОО багуудын хооронд болж, хоёр үеийн тоглолтоор ТЭНҮҮН-ОГОО баг хожиж, хэсгийг тэргүүлж эхэллээ.