Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлантай албан уулзалт хийлээ.
ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ уулзалтын эхэнд: 2 тал хүүхдийн эрхийг хамгаалах, мөн зар сурталчилгааны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл дээр хамтарч ажиллаж байсан. Энэхүү хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор “ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” аяныг өргөн хүрээнд, оролцогч талуудыг оролцуулан зохион байгуулах саналаа танилцууллаа.
Ноён Эваристе Коуасси Комлан Монгол хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдалд ихээхэн санаа зовж буйгаа хэлээд хүүхдийн хүнсний хэрэглээний эрсдэлийн индекс гаргах, хүүхдийн хүнсний хэрэглээний лаборатори байгуулах нь нэн чухал байгаа тухай дурдлаа.
Цаашид 2 тал хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн томоохон ажлууд хамтран зохион байгуулахын зэрэгцээ, хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” аяныг өргөн хүрээнд зохион байгуулан хамтарч ажиллахаар боллоо.