Соёлын яам болон харъяа байгууллагын албан хаагчдад баасан гарагт /2023.11.17/ “Стандартчиллын суурь асуудлууд” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар стандартчилал тохирлын үнэлгээний хууль эрх зүй өнөөгийн орчин, стандартыг боловсруулах, батлах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаанд мөрдөх хэм хэмжээ, зохицуулалт, соёлын салбарын стандартчиллын техникийн хорооны мэдээлэл өгөх зорилготой юм.
Манай Улсад одоогийн байдлаар 6588 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт 702, хүнс 654, барилгын салбарт 638, Соёлын салбарт нийт 76 стандарт мөрдөгдөж байна. Аливаа стандарт нь цаг үеээ даган өөрчилж, шинэчлэх шаардлага үүсдэг. Тэгвэл соёлын яам эдгээрт стандартуудад анхаарч шинэчлэх болон шинээр гаргахад онцгой анхаарч, Стандарт хэмжил зүйн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан: “Соёлын яам үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна. Албан хаагчдын стандартын мэдлэг ойлголт өгөх нэмэгдүүлэхэр өнөөдрийн сургалтыг авсан. Эрсдлээс сэргийлэх хамгийн чухал хүчин зүйл бол стандарт гэж ойлгодог. Манай салбарт ахиц дэвшил гарч байгаа гэвч дутагдалтай асуудлууд ч байна. Үүнийг засаж залруулах, сайжруулах нь зүйтэй. Тиймээс стандартуудыг шинэчлэх, шинээр гаргах асуудал гарна” гэлээ.
Сургалтыг Стандарт, хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном, ахлах мэргэжилтэн Х.Энхцэцэг, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга С.Тулгаа, ахлах мэргэжилтэн Б.Ундраа, С.Алтанцэцэг, Эрдэнэцэцэг нар удирдан явууллаа.