Өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10.00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба стандарт” сэдвийн дор эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх уг форумд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, НҮБ-ын ХХААБ, Хүүхдийн Сан, ХАС, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцохоор төлөвлөж байна.
10.00 цагт МУИС-ийн номын санд: “Монголын анхны цахимжсан номын сан”-г танилцуулна. Утас: 9458-2204.
11.00 цагт МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкид Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа болно.
11.00 цагт МҮЭХ-ны байранд: Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчдын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 8806-2882 , 949-49454.
12.00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт: Нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдлын талаар мэдээлнэ. Утас: 8000-0819.
Өнөөдөр Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.
Зайсан хилл цогцолборт: НҮБ-ын Хүүхдийн сан, Соёлын яамнаас НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад соёлын боловсрол олгох, хүүхдийн бүтээлч идэвхийг нэмэгдүүлэх зорилготой "Хүүхдийн ертөнц-Бүтээлч орон зай" өдөрлөгийг зохион байгуулна.
Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ.
Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд: Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран "МИНИЙ МЭДЭХ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Утас: 9990-5352.
ДЭМБ жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян зохион байгуулдаг. Монгол Улс 9 дэх жилдээ энэхүү аянд нэгдэж байна. Аян 11 сарын 18-24-нд үргэлжилнэ.
11.30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргах талаар мэдээлнэ.
12.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төвд: Нийтийн цэнгээнт бүжгийн үүсэл хөгжил, уламжлал болон спортын бүжгээс юугаараа ялгаатайг тайлбарлаж Монголын үндэсний нийтийн цэнгээнт бүжгийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.