ХЗБХ: УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээлэл сонсов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
23 минут 17 секунд

ХЗБХ: УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны сягмар гарагийн (2023.11.21) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 16 цаг 53 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр хуралдаан даргалагчаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм. Байнгын хороо 2023 оны 13 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа, ажлын дэд хэсэг гурван удаа хуралджээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд “бичгээр” гэсний дараа “эсхүл цахим хэлбэрээр” гэж нийтлэг байдлаар тусгахаар байгаа нь цаашид хууль хэрэглээний явцад тодорхойгүй нөхцөл үүсгэж болзошгүй тул хуулийн төсөл бүрийн харилцааг нарийвчлан судалж, тухайн хуулиар зохицуулсан харилцааны онцлог, шинж чанарыг харгалзан холбогдох өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Ажлын хэсэг хууль хэрэглээний явцад үүсэж болзошгүй эрх зүйн үр дагаврыг тооцож, төрийн байгууллага хооронд болон төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй; иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллагатай; иргэд хоорондын харилцааг тус бүрээр нь ангилж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, төрийн байгууллага, албан тушаалтан хоорондоо цахим хэлбэрээр мэдээлэл солилцох харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлэн тус хуулийн 18.2-т заасан нийтийн мэдээллийн систем болон албаны цахим шууданг ашиглахаар өөрчлөлтийг тусгасан гэв. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн "Хянан бүртгэх үйл ажиллагаа" гэсэн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “захиргааны хэм хэмжээний актыг хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлж байгаа этгээд энэ хуулийн 66.1, 66.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрдлийг хангуулахаар бичгээр эсхүл цахим хэлбэрээр” гэж байсныг “бичгээр эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр буцаана” гэж тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага албан тушаалтантай харилцах харилцаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан системүүд болон эрх зүйн үр дагавраас хамаарч Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг, тоон гарын үсгийг тус тус хэрэглэхээр санал бэлтгэсэн болохоо хуралдаанд танилцуулсан юм. Жишээ нь, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн “Хүүхэд Монгол Улсын харьяат байх” гэсэн 7.2 дахь хэсгийн “Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр эсвэл цахим хэлбэрээр” гэж байсныг “бичгээр эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Төлөөлөгчийн бүрэн эрх” гэсэн 38.1 дэх хэсгийн “төлөөлөгчийн бүрэн эрхийн төлөөлүүлэгчээс бичгээр эсвэл цахим хэлбэрээр” гэж байсныг “бичгээр эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно” гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Эрх зүйн үр дагавар багатай эсхүл тухайн салбарын хууль тогтоомжоор баталгааждаг болон хуульд амаар гүйцэтгэж болохоор тусгасан харилцаанд аливаа хэлбэр заахгүй байх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Байнгын хороо хуулийн төсөл бүрийг зүйл бүрээр нь хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд санал, дүгнэлтээ Инновац, цахим бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 17-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонслоо. Тус Комиссын дарга Ж.Хунан зэвсэгт хүчний ... дугаар ангид гарсан асуудалтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан.

Зэвсэгт хүчний … дугаар ангид энэ сарын 13-ны өдөр байлдагч амь насаа алдсан бөгөөд Комисс мэдээлэл авсан даруйдаа холбогдох талуудаас мэдээлэл авч, тодруулж ажилласан байна. Тухайн өдөр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн … дугаар ангид ажиллаж байсан учраас хэргийн газрын үзлэгт саад болохгүйн тулд арван нэгдүгээр сарын 13-ны өдөр тухайн анги дээр очих боломжгүй байсан гэв. Маргааш нь буюу арван нэгдүгээр сарын 14-ний өдөр 14 бүрэлдэхүүнтэй Комиссын баг зэвсэгт хүчний … дугаар ангид очиж, ажиллажээ.

Тус баг байлдагч нарын цэрэг татлагын үеийн нөхцөл байдлын талаар тодруулж, тухайн ангийн бие бүрэлдэхүүний хамрагдаж байсан эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нягталж, шалгасан болохыг Ж.Хунан дарга танилцуулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүн зэвсэгт хүчний … дугаар ангид ажиллах үеэр тухайн ангийн нийт алба хаагч, байлдагчид нэгдсэн журмаар эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, удирдлагууд нь эрүүл мэндийн дэвтэр, холбогдох баримт бичгийг авч явсан байсан учир танилцах боломжгүй байсныг дурдав. Зэвсэгт хүчний … дугаар ангид Хүний эрхийн Үндэсний Комиссын баг бүрэлдэхүүн ажиллахдаа тухайн ангид алба хааж байгаа байлдагч нартай ганцаарчилсан ярилцлагыг хийсэн гэлээ. Нийтдээ 138 хүнтэй, хоёр өдрийн турш ганцаарчилсан ярилцлага хийсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас камерын бичлэг, төхөөрөмжийг шалгахаар авсан байсан учир Хүний эрхийн Үндэсний Комиссын баг бүрэлдэхүүн тухайн ангийн камерын бичлэгийг үзэх боломжгүй байсан гэв. Тиймээс баг бүрэлдэхүүн хугацаат цэргийн алба хаагчдын байр, эмнэлэг, спорт төв, гал тогоо, ариун цэвэр сахих байгууламжид хяналт, шалгалт хийж, зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагчид шаардлага хангахгүй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан болохоо Ж.Хунан дарга мэдээллээ.

Ганцаарчилсан ярилцлагын үеэр хугацаат цэргийн алба хаагчид долоо хоногт нэг удаа усанд ордог, ариун цэвэр сахих боломжгүй байдаг, хоолны чанар муу байгаа талаарх саналыг олон давтамжтай хэлсэн байна. Камерын хяналт сул байдгаас байлдагчдын хувийн эд зүйлс алга болох тохиолдол цөөнгүй байдаг талаар дурдагдаж байсан аж. Түүнчлэн байлдагчид нийтдээ ханиалгатай, уушгины хатгалгаа туссан байх магадлалтай байсан ч цөөн эм өгөх төдийгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байсан нь Комиссын баг бүрэлдэхүүний анхаарлыг татсан талаар мэдээлэлд дурдлаа. Үүний зэрэгцээ оюутнуудыг цэрэгт татснаас үүдэн сургалтын төлбөрийн асуудалдаа санаа зовж буй талаараа цөөнгүй байлдагч хэлж байсныг дурдаад, анхаарах ёстой асуудал мөн хэмээн мэдээлэлд дурдсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль хяналтын байгууллагууд холбогдох ажиллагаа явуулж байгаа тул эцсийн дүгнэлт гаргаагүй бөгөөд холбогдох баримт, мэдээлэлтэй танилцаж, нягталсны дараа эцсийн дүгнэлт гарч, зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно гэдгийг Ж.Хунан дарга мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн.

Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн дурдаад “Тухайн хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комисс хугацаат цэргийн алба хаагчдаас ирүүлсэн дүрмийн бус харилцааны талаарх гомдол, мэдээллийг танилцуулж, энэ чиглэлээр суурь судалгаа хийнэ гэж байсан. Энэ судалгааг хийсэн үү” хэмээн тодруулав. Түүнчлэн дүрмийн бус харилцаанаас үүдсэн хугацаат цэргийн алба хаагчдын гомдол мэдээллийг шийдвэрлэсэн эсэх, энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байсан талаар лавласан. Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, батлан хамгаалах салбарт хүний эрхийг хангах, хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зөвлөмжийг өгөх талаар гишүүн тодруулсан.

Тухайн үед Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа гомдол, мэдээлэл хүлээн авах тусгай суваг буюу 92050222 тусгай дугаарыг нээж, ажиллуулсаар байгаа юм байна. Энэ сувгаар хугацаат цэргийн алба хаагчдын, энэ хүрээнд сүүлийн таван жилийн доторх мэдээлэл, гомдлыг хүлээн авч байгаа бөгөөд дөрвөн гомдол ирсэн гэдэг мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд хэлэв. Үүний хоёр нь хугацаат цэргийн алба хаагчийн гомдол байсан аж. Суурь судалгааг тухайн жилдээ зэвсэгт хүчний 16 анги, байгууллагын 1500 орчим алба хаагчийг хамруулан хийсэн байна, мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн 126 кейс дээр түүвэр судалгаа хийжээ. Энэ судалгааг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээр танилцуулсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурал холбогдох тогтоолыг баталж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг шалгах хүрээнд зэвсэгт хүчний долоон ангид Хүний эрхийн Үндэсний Комисс ажилласан байна. Тухайн тогтоолд "цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих"-ыг даалгасан ч хэрэгжилт хангалтгүй байгаа гэв. Тухайлбал, ахуйн болон арын ажил, албыг хугацаат цэргийн алба хаагчдаар гүйцэтгүүлсээр байвал осол, эндэгдэл, золгүй тохиолдлууд гарах, амь насаа алдах эрсдэл буурахгүй гэдэг дүгнэлтийг гаргаснаа онцолсон. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаах явцдаа эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амссан иргэдэд нөхөн төлбөр олгох, тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд мэдээлсэн. Хүний эрхийн Үндэсний Комисс хугацаат цэргийн алба хаагчдын нөхцөл байдлын талаарх гурван удаагийн дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулж, тухай бүрд холбогдох арга хэмжээг авч ажилласан болохыг дурдав. Эх орноо хамгаалах үйлс, хугацаат цэргийн алба хаах нь нэр төрийн хэрэг байхын зэрэгцээ хүний эрхийн зөрчилгүй байх ёстой гэдэг байр суурийг Ц.Мөнхцэцэг гишүүн илэрхийлсэн.

Хугацаат цэргийн алба хаагчид болон тэдгээрийн ар гэрийнхэн зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн удирдлага, алба хаагчид хугацаат цэргийн алба хаагчидтай хүн ёсоор харилцдаг байх, тухайн орчинд болсон гэмт хэргийн үнэн мөнийг тогтооход онцгой анхаарах, цэргийн анги нэгтгэл дэх эрх зүйн орчныг сайжруулах, орчин нөхцөлийг сайжруулах шаардлага, хэрэгцээний талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан хөндөв. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаах явцдаа эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг анхаарах шаардлагын талаар уламжиллаа. Мөн Улсын Их Хурлын дээр дурдагдсан холбогдох тогтоолын хэрэгжилтийг Байнгын хороогоор сонсох хүсэлтийг хэлж байв.

Оюутнуудыг цэрэгт татсан тохиолдлын талаар Ц.Сандаг-Очир гишүүн лавлаж, цэрэг татлагын үйл явц, бодлого, арга хэмжээний талаар хөндөөд зарим зүйлийг тодрууллаа. Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн хугацаанд хугацаат цэргийн алба хаагчийн алба хааж буй нөхцөл байдлын талаар судалж, анхаарал хандуулж ирснийг Ж.Хунан дарга хэлээд "Цэрэг татлагын үйл явцыг хянан шалгах, дүн шинжилгээ хийх шаардлага бий. Комисс цаашид энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа" гэлээ. Улсын Их Хурлын 2022 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг Хүний эрхийн Үндэсний Комисс шалгаж, холбогдох анги нэгтгэлүүдэд зөвлөмж хүргүүлсэн гэдгээ хэлсэн. Түүнчлэн зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын төсвийг хүсэлт, саналынх нь дагуу хангалттай хуваарилах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөн. Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнд хүний эрхийн талаарх сургалт, мэдээлэл өгөх хөтөлбөрийг Комиссоос санаачлан хэрэгжүүлэх, цэрэг татлагын үйл явцад хяналт тавих саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлсэн.

Зэвсэгт хүчний … дугаар ангид гарсан нөхцөл байдалтай танилцахаар Хүний эрхийн Үндэсний Комисс шуурхай ажилласан байгааг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглээд, сүүлийн 10 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаах явцдаа амь насаа алдсан тохиолдлуудын мөрөөр хууль хяналтын байгууллагууд ямар арга хэмжээ авсан талаар тодрууллаа. 2021 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгааны үеэр 126 кейс дээр нэгбүрчлэн ажилласан бөгөөд үүний 15 нь хугацаат цэргийн алба хаах үедээ амь насаа алдсан кейс байсан гэв. Үүний 4 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Тодруулбал, 1 хэрэг хэрэгсэхгүй болж, 3 хэрэгт 4 хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн гэдэг мэдээллийг Комиссын гишүүн Б.Энхболд гишүүн өгөв. Түүнчлэн нийт 126 кейсийн 67 нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 44.5 хувь нь амиа хорлосон, золгүй тохиолдол байсан гэх зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна.

Цэргийн анги, байгууллагын нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй, хугацаат цэргийн алба хаагчидтай харилцах арга барил оновчгүй, амьдрах, байрлах нөхцөл шаардлага хангахгүй байгаа талаарх дүгнэлтийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд багтаасан гэдгээ ажлын хэсгээс хэлж байв. Түүнчлэн ажлын хэсгээс монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн суурь асуудлыг судлах зорилгоор 19-25 насны 10.000 эрэгтэй хүнийг хамруулахад 60 орчим хувь нь архи, тамхины хэрэглээ, эрүүл зөв хоололтын дадалгүй, хөдөлгөөний дутагдалтай байснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай байсан гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт эрэгтэйчүүд хамрагддаггүй, гэнэтийн осол, золгүй тохиолдлын 95 хувь нь эрэгтэйчүүд байдаг талаарх тоо баримтыг танилцууллаа. Батлан хамгаалах салбарын сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендэрийн ойлголтын талаарх агуулга, модуль байхгүй байгааг тэмдэглэж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын бодлогод жендэрийн асуудлууд тусгагдан, дэвшилттэй шийдвэр, үр дүн гарч байгааг мөн хэлж байв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд үг хэлсэн. Ц.Мөнхцэцэг гишүүн зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар дотоод дүрэм журамдаа шинэчлэл хийх, дотоод хяналт шинжилгээгээ үр дүнтэй ажиллуулах, хүний эрхийг хангах, хамгаалахад бүх шатандаа анхаарах шаардлагатай бөгөөд реформ хийх нь зүйтэй гэлээ. Хугацаат цэргийн алба хаах үйл явцад хүний эрхийн зөрчил гардаггүй байх нь цаашлаад Монгол Улсын батлан хамгаалах салбарын хөгжил, төлөвшид чухал нөлөөтэй гэдгийг Ц.Сандаг-Очир гишүүн тэмдэглээд, хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэлтэй газруудад Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх саналыг хэлж байв. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт хүний эрхийн зөрчлүүд үүсээд байгааг бид мэдсээр хэрнээ хууль тогтоомжийнхоо хүрээнд гаднаас хянах, шалгах боломжгүй байдаг гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлээд бусад орны жишгээр зохих түвшинд нээлттэй болгож, олон нийтийн хяналттай болгох чиглэлээр судлахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгов. Түүнчлэн шүүх эмнэлгийн ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж, иргэдийн гомдол, саналын мөрөөр арга хэмжээ авч ажиллахыг сануулсан юм. Засгийн газраас Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон гэдгийг дурдаад тус Комисс нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалттайг сануулж байв. Тус ажлын хэсэг болон холбогдох талууд аливаа шийдвэр гаргахдаа Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвлөлдөж, ажиллана гэдэгт найдаж байгаагаа Д.Цогтбаатар дарга илэрхийлсэн юм. Зэвсэгт хүчний ... дугаар ангид гарсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар холбогдох дүгнэлт, мэдээлэлтэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хүний эрхийн Үндэсний Комисст чиглэл өгсөн. Түүнчлэн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэгтэй Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хамтран ажиллахыг чиглэл болгов.

Хүний эрхийн Үндэсний Комиссын судалгаануудад цэргийн ангийн нөхцөл байдал шаардлага хангахгүй байгааг дурдсан байгааг тэрбээр онцлоод “Үүн дээр хяналт, шалгалтынхаа явцад анхаарал хандуулж, төсвийн хүртээмжийн талаар анхаарч, шаардлагатай төсвийг батлуулдаг байхад онцгой анхаарч ажиллаарай. Монгол Улсын жил жилийн улсын төсөв хүний эрхийг хангасан, иргэндээ ээлтэй төсөв байх ёстой” хэмээсэн.

Ийнхүү Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу үүсээд байгаа асуудал, нөхцөл байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонссон юм. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Монгол Улс Канад Улсын Гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл
Монгол Улс Канад Улсын Гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл
 
10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ