Бээжин хотноо 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх Зүүн хойд Азийн 7 дугаар форумд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал П.Баасанхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Төлөөлөгчид манай улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн өнөөгийн байдал, энэ 2023 онд тайлагнасан тогтвортой хөгжлийн сайн дурын 2 дахь удаагийн илтгэлийн талаар танилцуулахын зэрэгцээ мөн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлэв.
Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилго ба Иргэний нийгмийн байгууллагын сүлжээний Ерөнхий зохицуулагч Г.Уранцоож Тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтийг иргэний нийгмийн зүгээс үнэлсэн байдлын талаар танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.