Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих математикийн цахим системийг сургалтад нэвтрүүлэх “Eduten” платформ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэлтэд тодорхой ахиц гарч байна.
Eduten” платформыг зорилтот сургуулиуд сургалтад идэвхтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 3, 4 дүгээр ангийн суралцагчид нийт 6,959,827 даалгаврыг гүйцэтгээд байна.
Мөн “Eduten” платформыг хэрэгжүүлснээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэж байгаа нь сурах идэвхийг нэмэгдүүлж байгаагаас гадна багш, эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн цахим хэрэглээг хянах, зохицуулах боломж нээлттэй байгаагаараа давуу талтай.
“EDUTEN” платформ дээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.