Стандарт, хэмжил зүйн газрын гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс Стандарт, хэмжил зүйн газарт зохион байгууллаа.
2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас болон байгууллагын цахим хуудсанд зарыг байршуулан 6 гүйцэтгэх албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан юм. Тусгай шалгалтад албан тушаалын шалгуурыг хангасан 3 иргэнийг хамруулсан.
Шалгалтын үр дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.