Парис хотноо энэ сарын 07-08-ны өдрүүдэд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ээс зохион байгуулдаг “Дэлхийн өрсөлдөөний форум” болж байна.
Энэ удаагийн форумд 100 гаруй өрсөлдөөний байгууллагын дээд түвшний албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох таатай нөхцөл бүрддэг.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ форумын эхний өдрийн хуралдааны дараа Австралийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн хорооны төлөөлөгчидтэй хоёр талт албан уулзалт хийж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд хамтарч ажиллахаар тохиролцлоо.