Зөвлөмж: Д аминдэмийн дутагдал нь бие махбодын бусад эрхтэн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Үүнд:
• Хөхний хавдар,түрүү булчирхайн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, өндгөвчний хавдраар Д аминдэмийн дутагдалтай хүмүүс илүү их өвчлөх эрсдэлтэй болох нь судалгаагаар тогтоогдсоор байна.
• Зүрх судасны өвчин,чихрийн шижин хэв шинж 2, дархлаа дутлын эмгэг, халдварт өвчин, уушгины багтраа зэрэг архаг эмгэгт ясны сийрэгжилт болон Д аминдэмийн дутагдалтай хүмүүс илүү ихээр өртдөг нь судалгаагаар тогтоогдсоор байна.
(Зөвлөмжийг СХЗГ-ын Нийслэлийн Лабораториос хүргэж байна)