БШУЯ-наас цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнууд 2 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарсан.
Өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 20-ны өдрийн хичээлийг өмнөх бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орсон бол 2 дугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг ирэх бямба гараг буюу гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлсэн.
Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний 2 өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэсэн юм.