ТБХ: ХАА-н салбарын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
14 минут 33 секунд

ТБХ: ХАА-н салбарын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.19/ хуралдаан 13 цаг 56 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг нэмж хэлэлцэх санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүнээс Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав.

Органик бүтээгдэхүүний тухай хууль нь Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаарх УИХ-ын тогтоол болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг дурдаад олон улсын чиг хандлагаас харахад Европын холбооны улсууд 2030 он гэхэд нийт хүнсний хэрэглээнийхээ 30 хувийг органик болгохоор зорьж буйг онцлов.

Мөн тэрбээр, Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.3 сая хүн хамрагдсаны 71.1 буюу 668.5 мянга нь хоол боловсруулах тогтолцоо, бодисын солилцооноос үүдэлтэй өвчлөлтэй гэж гарчээ. Үүний дийлэнх хувь нь хүнстэй шууд холбоотой байна. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг үг байдаг. Бидний хэрэглэж буй хоол хүнсэнд пестицид, гербицид зэрэг химийн хортой бүтээгдэхүүнүүд ихээр агуулагдаж байгаа нь хоол боловсруулах тогтолцоотой холбоотой өвчлөлийг нэмэгдүүлж байна. Иймд органик хүнсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэх хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөлтэй хамт татварын холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан. Тухайлбал, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд энэ төрлийн татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгасан гэж байлаа.

Өнөөдөр манай нийт хүнсний үйлдвэрлэлийн нэг хувь ч хүрэхгүй нь органик гэсэн баталгаажуулалт авсныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ хуулийн төслийн хүрээнд хэдхэн иргэд аж ахуй нэгж бус малчид тариаланчдын үйл ажиллагаа идэвхжинэ гэдгийг тодотгосон.

Түүнчлэн тэрбээр, Монгол Улсыг олон улсад органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж хардаг. Гэтэл үүнийгээ баталгаажуулсан баримт бичиг нь байдаггүй. Малын гаралтай бүтээгдэхүүн нь органик гэдэгт малчид баталгаажуулалт гаргаж өгч чаддаггүй учраас өндөр үнээр экспортлох боломжгүй байдаг. Хуулийн төсөл батлагдсанаар малчид малын мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнээ органик гэдгийг баталгаажуулж, олон улсад өндөр үнээр борлуулах боломжууд нээгдэнэ гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан органик бүтээгдэхүүний баталгаажуулалтыг Монголд хийдэг эсэх, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөлд Засгийн газрын саналыг авч улмаар, төслийн төсөв, санхүүтэй холбоотой зургаан хэсгийн хариуцагчийг тодорхой болгосон талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн төсөлд органик гэдгийг баталгаажуулах зөвшөөрөл өгөх харилцааг ил тод болгосон эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг органик хүнс гэснийг бүтээгдэхүүн болгож өөрчилсөн талаар тодруулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр "Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг батлах, батлахгүй гэсэн маргаан байж болохгүйг тодотгоод Монгол Улс ходоодны өвчлөл, цаашлаад хорт хавдар өвчнөөр өвчлөгсдийн тоон үзүүлэлт өндөр байгаа тул органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарч, арга хэмжээ авах нь зүйтэй" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал "Органик анхдагч бүтээгдэхүүн, түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоёрын зааг, ялгааг тодорхой болгох шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн Ч.Ундрам, "Манай улсад 25 хамтын, хоёр хөндлөнгийн байгууллага органик бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийдэг. Мөн www. organic.cov.mn цахим сайт нээж, энэ мэдээллийн санд бүртгэлтэй органик бүтээгдэхүүнийг оруулж, Монгол Улсын органик бүтээгдэхүүн гэсэн шошгыг хэрэглүүлдэг болсон. Одоогоор уг сайтад баталгаажсан 257 органик, органикруу шилжиж буй 30, импортын 80 хүнс бүртгэлтэй байна. Энэ нь бага тоо хэдий ч салбарын яамны хувьд дэвшилттэй ажлуудын нэг" хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр “Хуулийн төсөлд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн зүгээс мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Тухайлбал, хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2025 он гэж заагаад Монгол Улсын төсөвт хүнс, хөдөө аж ахуйн салбар тодорхой хувийг органик бүтээгдэхүүнд зарцуулахаар төслийг тусгах, холбогдох журмын дагуу олгох зохицуулалтыг тусгасан” гэв.

Мөн "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд органик бүтээгдэхүүний татварыг 90 хувиар хөнгөлөх саналыг тусгасан байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд дээрх санал туссан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төсөлд чөлөөлөх санал оруулсан. Энэ нь бага зэргийн эрсдэлтэй байна гэж үзэж байна. Учир нь дотоодод тарьж ургуулсан жимс, жимсгэнэ, тариалалтыг НӨАТ-аас чөлөөлсөн хэдий ч органик бүх бүтээгдэхүүнийг энэ төрлийн татвараас чөлөөлнө гэхээр дундын аж ахуйн нэгжүүд 10 хувийн татварын дарамт нь очих эрсдэлтэй тул дэмжлэг үзүүлэхээсээ сөрөг үр дагавартай. Импортын органик барааг НӨАТ-аас чөлөөлнө гэдэг саналын тухайд гаалийн байцаагч тухайн бүтээгдэхүүнийг органик мөн, биш гэсэн ангилал үүсгэхэд хэрэгжилтэд маш төвөгтэй байгаа юм. Харин экспортод гаргах органик бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх саналын хувьд энэ нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дордуулсан заалт болно" гэдэг тайлбарыг Ажлын хэсгээс өгсөн юм.

Энэ үеэр хууль санаачлагч гишүүн Ч.Ундрам Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татаж байгаагаа мэдэгдлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн зарим нэг бичвэрийг зөв болгож засахыг Ажлын хэсэгт анхааруулсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцсэн юм.

Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулав.

Аудитын зорилтыг хангахын тулд Засгийн газрын шугамаар авсан зээлийг үр дүнтэй ашиглаж байгаа эсэх, Зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтад тавих хяналтын тогтолцоо үр нөлөөтэй эсэх чиглэлээр аудитыг гүйцэтгэснийг тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулаад нийт Дэлхийн банкны хоёр, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дөрөв, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн нэг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр нэг төслийг аудит хамруулсан гэв.

Мөн зээл, тусламжийн 835.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын 657.3 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн 178.6 тэрбум төгрөгийг төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжин төслийн гүйцэтгэлд зарцуулагдсан гэдгийг дурдаад аудитаар нийт 56.8 тэрбум төгрөгийн 58 зөрчил илрүүлж, 52.5 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 41 албан шаардлага, 4.2 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 17 зөвлөмж өгсөн гэж байлаа.

Аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл удааширсан, зогссон, зориулалт өөрчлөгдсөн зэрэг нь зээлийн ашиглалтыг үр дүнгүй болгож байна. Хөдөө аж, ахуйн салбарт Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээлийн санхүүжилтийн 16.3 хувийг буцалтгүй тусламж /бэлэн мөнгө, урамшуулал/-д, 18.0 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулснаар төслийн үндсэн зорилгын хамрах хүрээ хумигдсан байна гэв.

Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагүй, төлөвлөлтийн шалгуур хангаагүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн нь төслийн үр ашгийг бууруулж, төрөөс хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын зорилтыг дэмжихгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж дууссан төслийн үр нөлөөний үнэлгээ хийгдэхгүй байгаа нь нэгдсэн шалгуур, аргачлалыг батлаагүйтэй холбоотой гэж байлаа.

Хөдөө, аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 12 төсөл, арга хэмжээг “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан” цахим системд бүртгээгүйгээс Монгол Улсын төсөв нэгдсэн байх суурь зарчимтай нийцэхгүй байна. Гадаадын зээл, тусламжийн зориулалт, ашиглалт, хэрэгжих хугацаа, үр дүн, холбогдох мэдээллийг төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд ил тод, бүрэн байршуулаагүй нь, мэдээллийн ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлээгүй байна. Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад хяналт тавьдаггүйгээс эзэнгүйдэж үрэгдэх, үнэгүйдэх эрсдэл үүсэн байна гэж аудитын дүгнэлтэд дурдсан байсан.

Дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийг Монголбанкнаас баталсан банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур хангаагүй арилжааны банканд төвлөрүүлсэн нь зээлийг эргэн төлөх эх үүсвэр бүрдэхгүй байх нөхцөл байдал үүссэн байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн юм.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төрийн аудитын байгууллагаас тавьсан акт, албан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авсан талаар Төсвийн байнгын хороонд долоо хоногийн хугацаанд шаардлагатай мэдээлэл ирүүлэх чиглэл өгье. Үүний дараа Байнгын хороо холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналтай байна” гэдгээ мэдэгдсэн.

Хуралдааны төгсгөлд "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2022 оны 03 оны 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тусгасан уг тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь батлахыг дэмжлээ. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

БОХХААБХ: Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Шадар сайдын мэдээллийг сонсов
БОХХААБХ: Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Шадар сайдын мэдээллийг сонсов
 
10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ