Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 4.10. Хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.
.... 7.1. Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа энэ журмын 4.10-т заасан хугацаанд багтаан дараах харъяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна.
.... 7.1.1. Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ ….. ( …….) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.
….. 7.1.2. Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 1500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.
….. 7.1.3. Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
….. 7.3. Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар