“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ ачаа тээдрийн түүхэн дээд олон амжилт тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
16 минут 52 секунд

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ ачаа тээдрийн түүхэн дээд олон амжилт тогтоолоо

“УБТЗ” ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН: УБТЗ АЧАА ТЭЭВРИЙН ТҮҮХЭН ДЭЭД ОЛОН АМЖИЛТ ТОГТООЛОО

-Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтэд төмөр замын тээврийн салбар чухал үүрэгтэй. Тус салбарын хүндийг үүрч явдаг УБТЗ-ын 2023 оны ажлыг та товчхон дүгнэж ярина уу?

- 2023 он бол УБТЗ-ын хамт олны хувьд олон шинэ түүхэн дээд амжилтуудын жил байлаа. Манай нийгэмлэгийн тээврийн гол үзүүлэлт болох тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 32 сая тонн гаруй болж, үүнийг дагаад орлого, ашиг маань ч 74 жилийн түүхэндээ түүхэн шинэ дээд амжилтуудад хүрсэн онцгой нэгэн жил байлаа. Мөн нэмж хэлэхэд нэг ээлжиндээ ачиж буулгасан ачааны хэмжээ, хилийн өртөөдөөр солилцсон галт тэрэгний тоо, манай улсаар дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо гээд олон үзүүлэлтээрээ түүхэндээ байгаагүй бахархам дээд амжилтуудыг тогтоож шинэ оноо угтаж байна. Эдгээр ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилтууд нь УБТЗ-ын хамт олны 24 цагийн тасралтгүй хөдөлмөр зүтгэл, хөлс хүчээр бүтсэн юм. Өөрөөр хэлбэл энэхүү түүхэн дээд амжилтын эзэд бол манай 16 мянган төмөр замчид гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Ийнхүү тээврийн чанарын үзүүлэлтүүд сайжирч, ашиг орлого нэмэгдсэнээр тус нийгэмлэгт техникийн шинэчлэлт хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж нөхцөл улам нэмэгдэнэ. Замын удирдлагын барьж байгаа гол бодлого бол нийгэмлэгийн тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, алдагдалгүй ашигтай болгож ашиг орлогоо нэмэгдүүлэх замаар төмөр замынхаа хөгжил, техникийн шинэчлэлд зориулахаас гадна төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангахад хөрөнгө оруулалт хийх явдал юм.

-Ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилт тогтооход хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд УБТЗ-ын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажилласны үр дүн гэж дүгнэж болох уу?

-Ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтооход олон хүчин зүйл нөлөөлснийг сая би дурдаж ярилаа. Хөрш орнуудын хилийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлснээр УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөж, тээврийн орлого нэмэгдэхийн сацуу улс орны эдийн засагт ч үр ашгаа өгнө. Тийм ч учраас УБТЗ-ын удирдлага галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэж дүгнэж болно.

2023 оны аравдугаар сард ОХУ-ын Эрхүү хотноо болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Хятадын талтай Замын-Үүд өртөөний өргөн царигаар 15 буюу түүнээс дээш, нарийн царигаар 8 буюу түүнээс дээш, Оросын талтай Наушки өртөөгөөр 10 буюу түүнээс дээш галт тэргийг хоног тутам солилцож байхаар албан ёсоор тохирч, 7 жил гацсан галт тэрэг солилцоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсан явдал нь Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг бодит ажил хэрэг болгоход томоохон түлхэц болсон. Мөн хөрш орнуудын хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлснээр манай улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо эрс өслөө. Ази-Европыг холбосон худалдаа эдийн засгийн өндөр ач холбогдолтой манай гол замаар 2023 онд 3000 гаруй чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь 2021 онд тогтоосон дээд амжилтаасаа 700 гаруй галт тэргээр илүү байна. Ийнхүү УБТЗ дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоог эрчимтэй нэмэгдүүлж байгаа нь олон улсын тээвэр логистикт Монгол Улсын оролцох оролцоог нэмэгдүүлж, уг тээврээс олох эдийн засгийн үр ашиг дээшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэхүү амжилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” болох зорилт амжилттай хэрэгжиж, бүс нутагтаа УБТЗ-ын нэр хүнд, байр суурь бэхжиж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж байгааг харуулж байна.

-Энэ онд “УБТЗ” ХНН-ийн хувь эзэмшигч талууд тус нийгэмлэгийн их өрийн асуудлыг шийдэж, дүрмийн санг нь нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ талаар та тодруулж ярьж өгнө үү?

- Тиймээ. Энэ бол УБТЗ-ын тулгамдсан шийдлээ олж чадахгүй байсан олон асуудлын нэг байсан. УБТЗ-ын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж Япон улсаас нэлээд их хэмжээний зээл авсан. Энэхүү зээл нь тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлд тодорхой үр ашгаа өгсөн ч уг зээлийг эргэн төлөх санхүүгийн боломж УБТЗ-д байгаагүй.

Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг энэхүү их хэмжээний зээлийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, улмаар энэ хэмжээгээр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт тавиад байсан юм. Энэ асуудлыг шийдэж, УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард Москва хотноо хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар УБТЗ-ын дүрмийн сан 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон. Ийнхүү олон жил шийдлээ олж чадахгүй байсан их өрийн асуудлыг шийдсэнээр УБТЗ санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөж, техникийн шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулалт босгох боломж нөхцөл өсч байна.

-УБТЗ-ын тээврийн тарифын алдагдлыг бууруулах нь тус нийгэмлэгийн тулгамдсан гол асуудал гэж дүгнэдэг. Энэ асуудалд та онцгой анхаарч ажилласан гэж дуулсан. Үр дүн нь ямар байна?

- УБТЗ нийтдээ 19 бүлгийн 21 төрлийн ачаа тээвэрлэдэг ч транзит болон экспортын зарим төрлийн ачаанаас бусад бүх ачааг олон жил алдагдалтай тээвэрлэж, жил бүр асар их хэмжээний алдагдал хүлээдэг байсан. Зөвхөн 2022 онд л гэхэд ачаа тээврээс 36,4 тэрбум, зорчигч тээврээс 64,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь УБТЗ-ын санхүүгийн чадавхад олон жил сөрөг үр дагаврыг үзүүлж ирсэн.

Сүүлийн хоёр жилийн дотор Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр холбогдох яамд болон “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-тай зөвшилцөж тарифыг шинэчилснээр 19 бүлгийн 21 төрлийн ачаанаас нефть, хүнс, орон нутгийн нүүрс гэсэн 3 төрлийн ачаанаас бусад ачаа тээврийн тариф алдагдалгүй болсон. Тээврийн тарифын алдагдлыг бууруулснаар УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, техникийн шинэчлэлт хийх, үйлчилгээний чанараа сайжруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах зэрэг тулгамдсан асуудлууддаа хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэх юм.

-Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ, замын аюулгүй найдвартай байдал яригддаг. Сүүлийн жилүүдэд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, замын их засвар хир хийгдэв?

-2022 онд ковид цар тахал, тарифын алдагдлын улмаас УБТЗ-ын санхүүгийн байдал хүнд байсан ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас гол замын 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийсэн. Тэгвэл 2023 онд ОХУ, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын хөрөнгө оруулалтад дүйцүүлж гол замын 5 зүтгүүр нийлүүлэхээр тохирсон. Ер нь сүүлийн жилүүдэд гол замын өндөр хүчин чадалтай 20 гаруй зүтгүүр худалдан авч парк шинэчлэлт хийгдсэн.

Эдгээр зүтгүүрээр парк шинэчлэлт хийгдсэнээр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах боломж нэмэгдсэн.

Замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд Замын-Үүд 2 – Шаргын овоо хооронд 14,2 км хос зам барьж, Эмээлт, Цомог зөрлөгийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийсэн. Тэгвэл 2023 онд Дулаан-Ерөө хоорондын 11,7 км замд их засвар хийснээс гадна гол замын 72-р км-т болон 334-р км-т шинэ гүүр барьж тухайн хэсгийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ. Мөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд гол замын 25-р км-т болон 379-р км-т, Дархан2 - Шарын гол хоорондын салбар замын 42 км-т автомашин нэвтрэх хонгилон гарцыг барьснаас гадна ус зайлуулах 5 төмөр бетон хоолойг томсгон шинэчилж, 7 төмөр бетон хоолойг шинээр барилаа.

-2023 онд ЗТХЯ салбарынхаа харъяа байгууллагуудын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт УБТЗ-д яаж хэрэгжиж байна вэ?

-УБТЗ-ын хувьд ачаа тээврийн үйлчилгээний цахим систем болон Зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын үр дүнд үйлчилгээний чанар хүртээмж дээшилж, ил тод нээлттэй байдал хангагдах юм. Өнөөдрийн байдлаар, ачаа тээврийн үйлчилгээний цахим системээр 560 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйлчлүүлж байгаа бол зорчигчийн галт тэрэгний онлайн цахим тасалбар худалдаалалт 60 шахам хувьд хүрээд байна.УБТЗ-ын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан болгох ажлыг цаашид ч эрчимтэй үргэлжлүүлнэ.

-УБТЗ бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага. 16 мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь давхар шийдэж авч явна гэдэг амаргүй. Хүний нөөцийн бодлогыг шинэчлэх, төмөр замчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх талаар 2023 онд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаараа ярина уу?

-2023 онд Хүний нөөцийн оновчтой зөв бодлого боловсруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч хэд хэдэн шинэчлэлт өөрчлөлтийг хийж хэрэгжүүллээ. Үүний тодорхой жишээ бол цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. 2022 онд санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан ч төмөр замчдынхаа үндсэн цалинг дунджаар 11,2 хувиар нэмэгдүүлж, жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгосон. Харин 2023 онд нийт төмөр замчдынхаа сарын дундаж цалин хөлсийг дунджаар 15 хувиар нэмэгдүүллээ. Цалин хөлсний системийн шинэчлэлийг цаашид улам эрчимжүүлэх болно.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд төмөр замчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, урамшуулж алдаршуулах, шагналын нэр хүнд, үнэ цэнийг өсгөх зорилгоор нийгэмлэгийн шагналын журамд 2016 оноос хойш 7 жил шахам хугацаанд өөрчлөлт ороогүй байсныг өөрчилж шинэчиллээ.

Ингэхдээ нийгэмлэгийн бүх шагналыг дагалдаж олгодог мөнгөн шагналын хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс гадна загвар өнгө үзэмжийг ч сайжруулж шинэчилсэн.

Үүнээс гадна нийгэмлэгт тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор шагналын шинэчилсэн журамд “УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны төлөө” шагналыг шинээр бий болгож, нийгэмлэгт 5-аас дээш жил ажилласан ажилтан бүрд 5 жил тутам 500.000-3.500.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ажилласан жилээр тооцож олгохоор шийдвэрлэсэн..

Мөн “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг баталж, говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдлийг олгож байна. Уг хөтөлбөрт төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах талаар өөр олон заалтууд орсон.

Цаашдаа төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Ковид цар тахлын улмаас хөрш орнуудын төмөр замуудын харилцаа хамтын ажиллагаанд хүндрэл үүссэн. 2023 онд харилцаа хамтын ажиллагаагаа сэргээх талаар ямар дэвшил өөрчлөлт гарсан бэ?

-2023 он бол ковид цар тахлын улмаас тасарсан хөрш орнуудын төмөр замуудын амьд харилцаа сэргэж, харилцаа хамтын ажиллагаанд шинэ дэвшил гарсан жил боллоо.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал анх удаа УБТЗ-ын даргыг албан ёсоор урьж Бээжин хотноо уулзсан нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагаанд хятадын тал өндөр ач холбогдол өгч, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхийг зорьж байгааг харуулсан үйл явдал болсон.

Мөн ОХУ-ын Эрхүү хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөнөөр талууд биечлэн уулзаж хуралдлаа.

Энэхүү уулзалт зөвлөгөөн нь хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, экспорт импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөх боломжийг улам нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

-УБТЗ-ын Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр засаг, бизнес эрхлэгчид өндөр үнэлдэг. Энэ жил яаж үнэлсэн бэ?

- 2023 онд “УБТЗ” ХНН ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоож, нэг ээлжиндээ ачсан ачаа, хилийн өртөөгөөр солилцсон галт тэрэг, дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо, ашиг, орлогоороо 74 жилийн түүхэндээ байгаагүй шинэ дээд амжилт тогтоож, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ орууллаа.

Энэ жил Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас УБТЗ-ын Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж “Монгол Улсын ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгж”-ийн 3-т эрэмбэлсэн. Мөн “УБТЗ” ХНН-ийн бүс нутгийн тээвэр логистикийн хөгжил, хамтын ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж “Транс-Евразийн тээврийн олон улсын зохицуулах зөвлөл”-өөс “Евразийн тээврийн шилдэг байгууллага” өргөмжлөлөөр шагнасан.

Энэ бүх амжилтыг УБТЗ-ын 16 мянган төмөр замчид хамтаараа бүтээснийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. 2024 онд УБТЗ-ын хамт олон илүү өндөр амжилт гаргахын төлөө ажиллах болно. Айлчлан ирж байгаа шинэ жилийн баярыг тохиолдуулан Монголынхоо ард түмэн, төмөр замчдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ЗТХЯ
Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга дайргыг 5000 дахин хямдрууллаа
Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга дайргыг 5000 дахин хямдрууллаа
 
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

Их аварга Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ