С.Чинзориг сайд гадаадад сургалтад хамрагдсан багийн эмч нартай санал солилцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд Бусад Боловсрол
Огноо
Унших
12 минут 11 секунд

С.Чинзориг сайд гадаадад сургалтад хамрагдсан багийн эмч нартай санал солилцлоо

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн анхан шатны нэгж хөдөөгийн багт ажиллаж буй багийн эмч нарыг анх удаа бөөнөөр нь гадаадад сургалтад хамруулсан.

Хоёр ээлжээр нийт 84 багийн эмчийг хамруулсан гадаад сургалтад оролцогчдын төлөөлөл өнөөдөр /2023-12-27/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нартай уулзлаа.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлогын тэргүүлэх чиглэл нь хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх явдал бөгөөд энэ утгаараа Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс иргэн бүр амьдарч байгаа газартаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр чанартай тусламж, үйлчилгээг авдаг тогтолцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

Өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан хүн амтай манай улсын хувьд анхан шатны тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн тогтолцооны суурь нь байсаар ирснийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ онцлоод “Манай улсад засаг захиргааны нэгж болох 1800 багт өнөөдрийн байдлаар 1000 орчим багийн бага эмч ажиллаж байна. Багийн эмч нь алслагдсан хүн ам, малчдад хамгийн ойрын туслагч нь байдаг.

Энэ ч утгаараа Эрүүл мэндийн сайдын хувьд багийн бага эмчийг бүх талаар дэмжин тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна. Тухайлбал, энэ онд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамрууллаа.

Мөн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд онцгой анхаарч, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхлэхээр болсон гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэсэн юм.

Хэдийгээр төр, засаг, ЭМЯ-наас арга хэмжээ авч, анхаарч буй ч анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж байгаа тулгамдсан асуудлууд байсаар байна. Багийн эмч нарын хувьд хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын тусламж, үйлчилгээг үзүүлж, нэг талдаа 100-300 км замыг туулан, отор нүүдэл хийж буй үед үүнээс ч урт замыг туулан малчин өрхийн жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд багийн иргэддээ цаг тухай бүрт нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн хүрэлцээ туйлын чухал бөгөөд одоогоор автомашинаар хангагдсан багийн эмч 50, сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг ашигладаг багийн эмч 223 буюу нийт багийн 22 хувийг эзэлж байгаа бол 26 хувь нь өөрийн хувийн тээврийн хэрэгслээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагуудын автомашины парк шинэчлэлийг үе шаттайгаар хийх ажлыг эхлүүлээд байгааг Эрүүл мэндийн сайд багийн эмч нарт дуулгасан.

Тээврийн хэрэгслээс гадна багийн бага эмч нарын ажлын гол зэвсэг бол овор багатай, авсаархан боловч орчин үеийг шийдэл бүхий оношлогооний төхөөрөмж болон багийн бага эмчийн тусламж үйлчилгээний үзлэгийн багц байдаг. Өнөөдрийн байдлаар нийт багийн эмч нарын 623 буюу 64 хувь нь анхан шатны үзлэгийн хэрэгслээр хангагдсан байгаа аж.

Энэ оны наймдугаар сард ЭМЯ, Монгол УИХ, ДЭМБ-тай хамтран Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор зохион байгуулсан. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь хүн амын орлого багатай хэсэгт зориулсан тусламж үйлчилгээний хямд багц байх бус, харин нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм гэдгийг дээрх форумд оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь парламентчдын үүрэг болохыг Улаанбаатарын тунхаглалаар баталгаажуулсан билээ.

Уг форумын оролцогчдод манай улсын анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох сумын эрүүл мэндийн төв, тэр дундаа багийн бага эмч нарын үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг үзүүлж танилцуулсан талаар С.Чинзориг сайд “Манай багийн бага эмч нарын ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж байгаа байдал, орон зай, газар нутгийн алслагдмал байдал болон байгаль, цаг уурын хүнд хэцүү байдал зэргийг түүртэлгүй даван туулдаг зэрэг нь Номхон далайн баруун бүсийн бусад улс орнуудад “шилдэг сайн” туршлага болж, бид бүгд Та бүхнээр бахархах сэтгэл төрж байсан” хэмээн ярьсан юм.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте анхан шатны тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлж, багийн эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж “Багийн эмч нар эрүүл мэндийн салбарт маш чухал үүрэгтэй бөгөөд байгаль цаг уурын хүнд нөхцөлд алслагдсан газрын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмч нарыг нэн шаардлагатай үзлэгийн багаж бүхий багцаар хангахад дэмжлэг үзүүлэх саналыг Эрүүл мэндийн сайд тавьсан. Энэ нь ДЭМБ-ын гол баримталдаг зарчим буюу явуулын тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалахтай нийцэж буй тул Монгол Улсын 1800 гаруй багийн эмчийг хангах эмчийн багцыг худалдан авч өгч байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Цас зудын аюул, эрсдэл өндөр байгаа энэ цаг үед эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа багийн эмч нарыг зайлшгүй шаардлагатай багцаар хангахад дэмжлэг үзүүлсэн ДЭМБ, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, онцгойлон хатагтай Сокорро Эскалантед Эрүүл мэндийн сайд С.Чинзориг талархал илэрхийллээ. Багийн эмчийн багцын дээжийг гадаадад сургалтад хамрагдаад ирсэн эмч нарт гардууллаа. Уг багцад даралтны аппарат, электрон өндөр хэмжигч, пульсоксиметр, халуун хэмжигч, амьсгал тоологч, дөрвөн төрлийн шижилгээний түргэвчилсэн оношлуур зэрэг анхан шатны тусламж үзүүлэхээр очиход нэн шаардлагатай зүйлсийг багтаасан байна.

БАГИЙН ЭМЧ НАР СЭТГЭГДЛЭЭ ХЭЛЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯРИЛАА
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал нар уулзалтад оролцогч багийн эмч нарын гадаадад хамрагдсан сургалтын сэтгэгдлийг сонсохоос гадна хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэл, тэдгээрийг шийдэх арга замын талаар санал солилцсон юм.
Ч.Наранцэцэг: эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил ажиллахдаа гадаад сургалтад анх удаа хамрагдлаа
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4-р багийн эмч Ч.Наранцэцэг эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил ажиллахдаа гадаад сургалтад анх удаа хамрагдсан бөгөөд гарын доорх материалаа ашиглан багийнхаа иргэдэд нөхөн сэргээх анхны тусламж үйлчилгээ үзүүлж болох олон арга, туршлага хуримтлуулж ирсэн. Мөн манай улсад нэг эмч, сувилагчид оногдох өвчтөний тоо гадаад улсын эмч нараас харьцангуй олон тул багийн эмч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаа.
Г.Баасансүрэн: хөх хотын сургалт үнэхээр гайхалтай байсан
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн эмч Г.Баасансүрэн:
-Миний бие эрүүл мэндийн салбартаа тасралтгүй 21 жил ажилласан. Хөх хотод зохион байгуулсан сургалт үнэхээр гайхалтай байлаа. Орон нутгийн 42 багийн эмч хамтдаа явж, хоорондоо мэдлэг, туршлагаа солилцсон. Бидний очсон эмнэлэг дан ганц европ эмчилгээ бус уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нь таалагдсан. Нутагтаа очоод уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурч мэдсэн эмчилгээний аргуудаа ашиглаж ард иргэддээ шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Д.Мөнхжаргал: зүү төөнүүрийн аргаар нөхөн сэргээх эмчилгээ хийх чадамжтай болсон
Баянхонгор аймгийн 5-р багийн эмч Д.Мөнхжаргал:
-Багийн эмчээр 9 дэх жилдээ ажиллаж байна. Гадаад сургалтад анх удаа хамрагдлаа. Уг сургалтаар бариа засал, зүү төөнүүр зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээний олон аргад суралцлаа. Орон нутагт артерийн даралт ихсэх өвчин зонхилдог учраас зүү төөнүүрийн аргаар нөхөн сэргээх эмчилгээ хийхийг онцгойлон сурлаа.

Түүнчлэн эмч нар өөрсдийн сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа нэлээд сайн ярьсан. Тухайлбал, хөдөөгийн багийн төвд эмч нарын өрөө байдаг ч тохижилт муу, эрт илрүүлэх үзлэг оношилгоо хийхэд иргэдийг хэвтүүлэх оргүй хүнд нөхцөлд ажилладаг гэж байв. Мөн багийн эмч нарын цалин бага, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд эм тарианы хүртээмж хомс байдаг тул эмийн сангаас зээлээр авч дараа нь цалингаасаа төлдөг тохиолдол ч сумдад гардаг байна. Тиймээс сумын Эрүүл мэндийн төвөөс сар бүр багийн эмч нарыг тодорхой тооны эм тариагаар хангах талаар арга хэмжээ авахыг хүслээ.

Цаашлаад сумын төвөөс алслагдсан малчид, тариаланчдад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээгүй, голдуу өөрийн унаагаар явдаг ч сард өгдөг 10-30 литр шатахуун хаанаа ч хүрдэггүй. Түүнээс гадна эмч нарын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангаж өгөх шаардлага байгааг тэд ЭМЯ-ны удирдлагуудад уламжиллаа. Багийн эмч нарын хэлж ярьсан зүйлс, тулгамдсан асуудал нэг бүрт анхааралтай хандаж хамгийн боломжтой байдлаар зохицуулалт хийнэ гэдгийг С.Чинзориг сайд уулзалтын төгсгөлд хэллээ.

“Юнител ХАБ“ байгуулах арга хэмжээг дүгнэх уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МИАТ компани өнөөдөр “Өгэдэй хаан“ нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна

ӨНӨӨДӨР: “Мал эмнэлгийн шинжлэх ухааны дэвшил, инновац” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ж.Хуангийг эргүүлэн томилсноор хувьцааны ханш огцом өслөө

ӨНӨӨДӨР: “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ихэнх нутгаар энэ долоо хоногт цас орж шуурна

Хятадад чип худалдсан асуудлаар тайлбар ирүүлэхийг Нвидиагаас шаарджээ

Аймгийн түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан Х.Эрхэмбаяр түрүүллээ

ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган болно.

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

ФИФА-гийн “сэнтийд” хэн залрах вэ?

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга  Оносато ижил даваатай Вакамотохарутай нэмэлт барилдаан хийж давснаар Кюүшюү башёд  түрүүллээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Шэньжэн хотод гурван талт түүхэн уулзалт боллоо

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай  тэргүүлж байна

Их аварга Оносато, Вакамотохару нар Кюүшюү башёг 12 даваатай тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 11 даваатай Оносато, Вакамотохару нар тэргүүлж байна

Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч болов

Хятадын найман бүс нутагт 6G сүлжээний технологийг туршина

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

Трамп, Ши, Путин нар “Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

ӨНӨӨДӨР: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёг Вакамотохару 11 даваатай тэргүүлж байна

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

AJP холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид 18 медаль хүртлээ

“Токио Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ баг

Улаанбаатарт өдөртөө 3–5 хэм хүйтэн байна

“Уул мэт бат бөх” харилцаа: Путин, Ши Жиньпин нарын уулзалтын гол мэдэгдлүүд

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

ӨНӨӨДӨР: Монгол Оросын хэвлэлийн мэдээлэл форум болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

OpenAI хиймэл оюунд суурилсан шинэ хэрэгсэл танилцуулжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Кюүшюү башёг Вакамотохару 10 даваатай тэргүүлж байна

Сансар огторгуйн гүнд аялж буй “Вояжер-1” шинэ дээд амжилт тогтоох гэж байна

Улаанбаатар өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026-гийн үр дүнг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёг 2 бөх 9 даваатай тэргүүлж байна

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээнэ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээг танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 9 дэх өдөр 8 даваатай 4 бөх тэргүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар цасан шуурга шуурна

Шинэ төмөр замаар нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа энэ сарын 25-нд Төв цэнгэлдэхэд эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 8 дахь өдөр 7 даваатай 5 бөх тэргүүлж байна

Э.Цэндбаатар “WBC US Champion” бүсийн эзэн боллоо

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Орос, Украины талууд есөн сарын дараа энхийн хэлэлцээ хийлээ

Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Озэки Аонишики 3 унаатай болов

Өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч орон нутгийн замд халтиргаа үүснэ

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

“Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа“

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

Женсен Хуан албан тушаалаасаа огцорчээ

УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэзээ тоглох вэ?

Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 3 унаатай болов

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

“Оюу Толгой“ ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

Нийслэлийн зургаан төрлийн үйлчилгээний албан татварыг нэг хувь болгон буурууллаа

Пол Маккартни дэлхийн гурав дахь чинээлэг хөгжимчин болжээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Их аварга Хоошёорюү, Озэки Аонишики нар өрсөлдөгчдөө уналаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг  Шинжлэх ухааны академид хүртээнэ

Хиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Аварга, арслангууд өрсөлдөгчдөө давлаа

Ж.Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгаж эхэлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Кюүшюү башёгийн эхний өдөр 1 Их аварга, 2 Озэки өрсөлдөгчдөө уналаа

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгов

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Б.Хулан: Оюу толгойн ногдол ашгийн гурван их наядыг авах нь хэлэлцээрээр баталгаажсан

Криштиану Роналду Португалын шигшээд дахин тоглохгүй

Монголын өсвөр, залуу даамчид 5 дахь удаагаа багаараа “Дэлхийн аварга“ болов

Козо Ташима ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Н.Наранбаатарын “KHUREE JAZZ VOL. 01” пянзны цомгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна

Чингис хаан нисэх буудал олон улсын шагнал хүртлээ

Монголын нүүрстөрөгчийн тайланг НҮБ-ын шинжээчид “хангалтгүй“ гэж үзэв

Улс төрийн товчооны гишүүн асан Ма Шинрүйг авлигын хэрэгт буруутгажээ

409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид төмөр хийцийн цех байгуулжээ