Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/382 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг шинэчилсэн бүтцээр ИНҮТ нь нийт 6 газар, 199 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр тушаал гаргаж, ИНҮТ-ийн газрын дарга нарыг томиллоо. Тодруулбал, Иргэний нисэхийн үндэсний төвийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газрын даргаар С.Нацагдорж, Захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар Э.Нарантунгалаг, Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын даргаар Н.Идэр, Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын даргаар Г.Мөнгөнхуяг, Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар Э.Мишээл нарыг тус тус томилсон байна. Мөн тус төвийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын даргаар Ч.Сэржмаа үргэлжлүүлэн ажиллах юм.