Соёлын дэд сайд П.Баттөр 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Boncom компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Boncom компанийн төлөөлөл Хойд Америкийн зах зээлд Монгол Улсыг эергээр таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа танилцуулан, компанийн үйл ажиллагааны танилцуулга хийлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар Соёлын дэд сайд товч мэдээлэл өглөө. Талууд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, цаашид мэдээлэл солилцон ажиллахаар тохиролцов.