Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ нар өнөөдөр удирдлагын багийн бүрэлдэхүүний хамт өргөтгөсөн уулзалт хийлээ.
Уулзалтаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж буй гомдол мэдээллийн мөрөөр хамтарсан хяналт шалгалт хийх, хэрэглэгчдийг чанартай, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөл боломжоор хангах тал дээр онцгой анхаарч стратегийн болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийхээр тохиролцлоо.
Мөн чихэрлэг ундааны стандартыг шинэчлэн боловсруулах, сахарын агууламжийг бууруулах нөлөөллийн ажлыг зохион байгуулах, хуванцар савны зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг олон чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар тохиролцон холбогдох албан хаагчдад хугацаатай үүрэг чиглэл өглөө.
Мөн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, хүнсний аюулгүй байдлын лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлын тандалт судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийх, шинжилгээний ур чадварыг үнэлэх сорилтыг олон улсын түвшинд гаргах талаар хамтран ажиллахаар боллоо.