НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.
Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлж жил бүр Үндэсний статистикийн хорооноос төлөөлөл оролцдог.
Энэ удаагийн чуулганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа нь НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын Статистикийн Хорооны салбар хуралдааныг даргалах бөгөөд 21-р зууны Статистикийн Хөгжлийн Төлөөх Түншлэл (ПАРИС 21)”-ийн удирдах зөвлөлийн хуралд оролцоно. Мөн “Олон хэмжээст ядуурлын өгөгдөл” салбар хуралдаанд илтгэл тавина.
Чуулганы үеэр Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо нь Гүрж Улсын Үндэсний статистикийн хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах юм.
Түүнчлэн Үндэсний Статистикийн Хорооны дарга БНСУ-ын Статистикийн газрын дарга, БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны дэд дарга нартай уулзаж, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ярилцахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: ҮСХ