
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэгт хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнтэй холбогдуулан сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
