Соёлын яамны “Эцэг эхийн зөвлөл”, Төрийн захиргааны удирдлагын газар хамтран хамт олны бүтээлч санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эртэч өглөө” хөтөлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон бусад холбогдох баримт бичгүүдтэй уялдуулан үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэхэд ёс суртахууны нөлөө, угийн бичиг хөтлөх арга зүй, ач холбогдол сэдвийн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, түүхийн ухааны доктор, профессор Д.Мөнх-Очир нарыг урьж, “Ёс суртахуун”, “Ураг удмаа судлахад архивын баримтыг ашиглах нь, угийн бичиг хөтлөхийн ач тус” сургалт зохион байгуулав. Мөн Чингис хаан музейд дэглэсэн “Уламжлалт аргаар хөтөлсөн угийн бичиг”-ийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Цаашид сар бүр тогтмол зохион байгуулагдах уг хөтөлбөрт албан хаагчид өглөөний 07:00 цагаас эхлэн идэвхтэй хамрагдаж, “Угийн бичиг хөтлөгч хамт олон” болох зорилт дэвшүүлэн, ёс суртахууныг эрхэмлэн, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллахыг уриалав.