НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооны Дэд дарга Мао Шенёнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар хоёр орны Статистикийн байгууллага Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, БНХАУ-ын “Олон улсын статистикийн сургалтын төв”-д ҮСХ-ны албан хаагчдыг сургах, туршлага судлах, танилцах уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар тохиролцов.
Мөн БНХАУ-ын Ханжоу хотод 2023 оны 4-р сарын 24-27-нд зохион байгуулагдах “Өгөгдөл, мэдээллийн олон улсын форум”-д Монгол Улс оролцоход БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.