Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигджээ.
Тэрбээр 2022 оны 8 дугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоосон юм.
Э.Содномпилжээгийн энэ амжилт нь өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа 3 кг-аар ахиулсан байдаг. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж авсан байна.