Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан Байгалийн гамшгийн эсрэг баялаг бүтээгчид хамтдаа аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны албан хаагчид дэмжиж, малчдад нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Мөн геологийн судалгааны төсөл хэрэгжүүлэгч Судалт мана, Эрдэнэс үндэсний судалгаа хөгжлийн төв, Демон инженеринг, Гео эрэл зураглал, Гео эрин зэрэг компаниуд аянд нэгдэж, эд материалын болон мөнгөн тусламж үзүүллээ.
Аянд нэгдэж буй Үндэсний геологийн албаны хамт олон, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд гүн талархал илэрхийлье.
Байгалийн гамшгийн эсрэг Баялаг бүтээгчид хамтдаа