Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “PDAC 2023” чуулга уулзалтын 2 дахь өдөр Канад Улсын Парламентын нийтийн танхимын дарга Энтони Ротатай уулзлаа.
Ноён Энтони Рота Монгол Улсыг онцгойлонХөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж буйг онцлов анхаарч буй учраас уулзалтад чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглэн хэлэв.
Уулзалтаар эрдэс баялгийн салбар дахь Канад Улсын байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бага байлгах технологийг Монгол улсад нутагшуулах, түүнчлэн уул уурхайн дэвшилтэт техник, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх чиглэлд бүх талаар туслан хамтран ажиллах талаар талууд санал солилцов.
Дараагийн уулзалт, яриа Канад Улсын Байгалийн баялгийн дэд сайд Жон Ф.Ж Ханнафордтой өрнөв. Тэрбээр, эрдэс баялгийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг туйлын анхаарч, сонирхож байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа бодитоор өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.