Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар болон Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Тус санамж бичиг 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх ба эрдэм шинжилгээ, судалгааны ажилд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туслалцах чиглэлээр хамтран ажиллах юм.