Байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай менежментийг нэвтрүүлж, олон Улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго дор “Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн-2024”-ыг БОАЖЯ-наас зохион байгуулж байна. "Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгуулж байна.
Мөн орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, үүрэг хариуцлагыг чангатгах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг олон талт хамтын ажиллагааны алдаа оноог хэлэлцэж, үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан арга замыг эрэлхийлэх юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын салбар, ойн салбар, усны салбар, хүрээлэн буй орчны салбар, цаг уурын салбарын 250 гаруй удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чуулж байна.
Дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлыг хамгаалах, хомсдолыг хязгаарлан зогсоох, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалан, экосистемийн тэнцвэрт байдлыг ханган тогтвортой хөгжлийн үзэл санааг баталгаажуулан хойч үедээ байгаль дэлхий, газар нутгаа өвлүүлэн үлдээх нь бидний суурь зарчмын хүрээнд энэ удаагийн зөвлөгөөн бодитой үр дүн өгөх юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.