“Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо”-ны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн өчигдөр /2023.03.05/ Спортын төв ордонд болж аваргуудаа шалгаруулав.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин оролцож хүч, бяраа сорин өрсөлдөв. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 83 кг жингийн суултын төрөлд “SBD” клубын тамирчин Б.Дүвжид 286 кг, 93 кг жингийн суултын төрөлд “SBD Strength” клубын тамирчин Э.Адьяатөмөр 282.5 кг-ыг өргөснөөр тус тус алтан медаль хүртэж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Мөн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 52 кг жинд “Могул” клубын тамирчин Э.Нямсүрэн таталтын төрөлд Э.Нямсүрэн 151 кг өргөж дээд амжилт тогтоов.