Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдөр болох үйл явдлын талаар зарим мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
10:00 цагт МУИС-ийн Номын санд: ХХОАТ-ын тухай хуулийн "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно. Утас: 99100719, 95290020, 80806689
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд : "Иргэн бол хүч" залуусын санаачилгаас Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт: АН ээлжит 4/11 мэдээллийн цагаар Монгол Улс ардчилал, хүний эрхийн үзүүлэлтээр олон байр ухарч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч буй талаар мэдээлнэ. Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас Л.Гантөмөр нарт “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар МЗХ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлалаа. Форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд болох бөгөөд БНХАУ-ын 200 орчим бизнес эрхлэгчид доод тал нь 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
12:00 цагт: БНЧУ-ын Элчин сайд Ян Вытопил Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулах гэрээнд гарын үсэг зурна. Тус гэрээний хүрээнд дээрх компанид 77 сая төгрөгийн үнэлгээ бүхий санхүүжилт буюу ноос боловсруулах үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх Чехийн технологийг хүлээлгэн өгөх юм. /Хан-Уул дүүргийн 20-р хороо, Арьс ширний аж үйлдвэрийн бүс-Баянхонгор ХХК-ийн Ноос угаах үйлдвэр/