Агентлагийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/24 дугаартай тушаалаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулах ажлын хүрээнд ШӨХТГ-ын дарга Б.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх сургалтыг энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, уулзалтыг тус аймгуудын ЗДТГ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага ажилтан, албан хаагчид мөн улс төрийн намын төлөөллүүд оролцлоо.