Эрдэс баялаг-эмэгтэйчүүд Үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 оны 5-р сарын 3-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 оны 3-р сарын 16-нд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг загвар тогтоод байна.
Энэ удаагийн чуулганыг эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангах зорилгоор ХҮРТЭЭМЖТЭЙ УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО уриан дор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулах гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 👇 авна уу.