Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс Сүхбаатар аймагт баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.
-700 хүний суудалтай энэхүү хоёр давхар барилгыг 2022 оноос “Их Модун” компани 5.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр барьж байгуулж байна.
-Өдгөө 92 хувьтай өрнөж байгаа ба Монгол гэрийн зохион байгуулалтаар хийж гүйцэтгэж буй тус Спорт цогцолборт спорт тоглоом, бөхийн тэмцээн уралдаан зохион байгуулж, бэлтгэл сургуулилт, сорилын төв, офис болон үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой, цогц бүтээн байгуулалт. Нийт 3000 м2 талбайтай, 200 авто машины зогсоолтой энэ барилгыг зургадугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд агааржуулалт, гадаа талбай, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх үлдээд буй юм.
Энэхүү барилгыг барьж байгуулж буй “Их Модон” компани нь Дорнод аймгийн Халхгол, Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай гүйцэтгэгч. Захиалагч тал болох БТСУХ-ноос ажлыг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь чанартай хийж буйг сайшаагаад гэрэлтүүлэг, дуу гаргагчийг нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа.